Нандин
Dec 24, 2022
Хүн бүрийн амьдрал өөр өөр ч гэлээ зарим хүний зүрхэнд хэзээ ч мартагдахгүй, хэзээ ч үнэ цэнээ алдахгүй хүмүүс гэж байдаг…. Амьдралын олон нухчаанд, ээдрээнд тэр хүмүүс алга болдоггүй.
Цээжин дотор минь байр сууриа эзлээд амьдарсаар л… Ямар ч үр дүнд хүрээгүй, ямар ч зорилгогүй хирнээ л үнэ цэнтэй.
Амьдралдаа алдахвий, сайн сайхан яваасай хэмээн чин сэтгэлээсээ хүсдэг хүмүүс, амьсгалж буй агаарыг нь хүртэл хайрлаж чадахаар тийм хүмүүс. Хүмүүсийг энэ хэмжээнд тултал нь хайрлах хэмжээний уудам сэтгэлтэй байгаадаа өөртөө талархмаар ч юм шиг.
Улаанбаатар хот, 2022 он